Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 17-18-ны өдрүүдэд коронавируст халдварын дөрвөн тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан болохыг тус дүүргийн албан ёсны вэб сайтад мэдээлжээ. Лабораторийн шинжилгээгээр 4, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 иргэн халдвартай нь батлагдсан бол 6, 26 дугаар хороонд түргэвчилсэн шинжилгээгээр илэрсэн мөн 4 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Тэгвэл өчигдөр 20:00 цагт 6, 26 дугаар хорооны 4 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.
Холбоотой мэдээ