ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарийг шинээр зохион байгуулах шийдвэр гаргасан талаар танилцууллаа.
Тэрбээр "Өчигдөр 23:00 цагт Улсын Онцгой комисс хуралдсаны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргасан.
Хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байна. Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2,000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2,000 машин энэхүү цагийн хуваариар, тээврийн дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3,731 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэнэ.
350 орчим том маркетууд цааш нь өөрийн сүлжээ жижиг дэлгүүрүүдэд энэ цагуудад бараа материалаа хүргэж өгнө. Гэр хорооллын алслагдсан дэлгүүрүүд дурдагдсан хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийнхөө хүнсний зориулалтын жижиг машинаар 07:00-10:00 цагт холбогдох хүнс авдаг, гэрээлсэн бөөний захуудаас бараа хангалтаа хийх шийдвэр гарсан.
Цаашдаа хүнсний худалдаатай холбоотой үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбож байна. Даваа гараг гэхэд бүртгээд дуусвал бүх машин уг системээр холбогдож тодорхой цагуудад ажиллах юм" гэлээ.