Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 06.00-22.00 цагийн хооронд нээлттэй зорчих болсон. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын автомашинуудад Улаанбаатар хот доторх замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий зөвшөөрөл олгох юм.
QR код бүхий зөвшөөрөл авах автомашины тоо /байгууллага тус бүрээр/
Телевиз-10 хүртэлх автомашин
Өдөр тутмын сонин 1-3 хүртэлх автомашин
Мэдээллийн сайт: 1-3 хүртэлх автомашин
ФМ, радио 1-3 хүртэлх автомашин
Бүрдүүлэх материал:
- Байгууллагын регистр дугаар
- Автомашины улсын дугаар, сери /00:00 ААА/
- Байгууллагын нэр
Хүсэлт гаргагч нь доор хүснэгт бүхий загварын дагуу Excel файл дээр бөглөөд carburtgel01@gmail.com хаягаар илгээнэ үү.