Чингэлтэй дүүргийн 2,629 иргэнийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулаад байна
11 сарын 23, 2020

Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна. 

Иргэдэд үйлчилж байгаа банкны ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан. Арваннэгдүгээр сарын 14-ны өдрөөс хойш шинжилгээний сорьц авах төвүүдээр нийт 2,629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулаад байна.

Нийслэл орон нутгийн тусгаалалтын байрнаас гарсан иргэдийн эрүүл мэндийг 14 хоног гэрээр тусгаарлан ӨЭМТ-ийн хяналтанд ажиглах үйл ажиллагааг дахин сэргээсний дагуу гэрийн тусгаарлалтын 14 хоногийн ажиглалтанд 34 иргэнийг НЭМГ-аас ирүүлсэн нэрсийн дагуу авч харьяаллын дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд аваад байна. 

НЭМГ-аас мэдээлсний дагуу Ковид-19-ийн батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтанд авах, шинжилгээнд бүрэн хамруулах хяналтыг хэрэгжүүлж байна.

Чингэлтэй дүүргийн Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан есөн албан хаагч ажиллаж байна.