"Дохионы хэлний видео дуудлага нэртэй фэйсбүүк хаягаар сонсголын бэрхшээлтэй иргэдэд COVID-19-ийн мэдээлэл, зөвлөгөө өгч байна"
11 сарын 26, 2020

Улсын хэмжээнд 116,229 хүн коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэсэн гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр “Улсын хэмжээнд 116,229 хүн коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэснээс 82,424 хүний шинжилгээ одоогоор сөрөг гараад байна.

Бусад шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа тул шинжилгээнийхээ хариуг хүлээж байгаа" гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын гурван утсанд нийт 10,819 хүн хандаж зөвлөмж, зөвлөгөө авжээ.

Түүнээс гадна Эрүүл мэндийн яамнаас сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэхээр 24 цагийн хугацаанд Дохионы хэлний видео дуудлага нэртэй фэйсбүүк хаягийг ажиллуулж, зөвлөгөө өгч байгааг тэрбээр мэдээлэв.

Түүнчлэн коронавирусийн үед гэртээ байх нь халдвараас хамгаалах хамгийн үр дүнтэй арга. Гэртээ байх хугацааг боломж болгон ашиглаж, өөрийгөө хөгжүүлэх нь зүйтэй хэмээн зөвлөлөө.