ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 10,308 хүнд шинжилгээ хийхэд долоон хүний сорьцод коронавиурс илэрлээ.
Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн бөгөөд энэ хоёр хүн ойрын хавьтал тул тусгаарлагдсан байсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн л ойрын хавьтлаас илэрсэн.
Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 791 болсон. Үүнээс 354 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 428 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 6, хүнд 4, хүндэвтэр 76, хөнгөн 342 хүн эмчлэгдэж байна" гэлээ.