Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 58 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 82 багийн 426 эмч, ажилтан ажиллаж, 8,184 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 359, II тунд 1,161, нэмэлт сэргээх тунд 8,514 буюу нийт 10,034 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.6 хувь байна. Мөн 2,721 жирэмсэн эх, 12-15 насны 60,807, 16-17 насны 24,517 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6