Маргаашнаас буюу Даваа гаригаас эхлэн 52 нэр төрлийн, 20 мянга орчим ААН, 281 ажиллагсад ажилладаг салбар болон үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээгдэхтэй холбоотойгоор автомашины QR код үйлчлэхгүй хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно.
Мөн ресторан кафе, гутал захиалга засвар болон ломбард, такси үйлчилгээг нээхээр болсон аж ахуй нэгжүүд тусгай журмыг мөрдлөг болгон ажиллах бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад олон нийтийн хурал, танхимын сургалт болон бар, караоке, цахим тоглоомын газар, спортын арга хэмжээ, шашин сүм хийдийн үйл ажиллагаа, урлаг соёлын үйл ажиллагаа зэрэг 18 салбарын үйл ажиллагааг түр хугацаанд хориглосон.
Эдгээр 18 салбар, чиглэлүүдийн эрсдэлийн зэргийг нь тооцож цаашид үе шаттай нээх юм.