Нэг айлын таван хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ
5 сарын 15, 2018
Хэдхэн хоногийн өмнө Ховд аймагт нэг айлын таван хүүхэд гэртэйгээ хамт шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хүүхдүүд гурван сартайгаас есөн настай байсан бөгөөд гал гарсан шалтгааныг аймгийн ОБЕГ тодруулан ажиллаж байна. Урин дулаан цаг ирж байгаа ч гэлээ хөдөө орон нутагт үе үе хүчтэй шуурга дэгдэж гал гарах магадлал өндөр байгааг тус аймгийн ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн бага насны хүүхдүүддээ анхаарал хандуулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх хэрэгтэйг анхааруулав.
А.ДЭЛГЭР