Зарим дипломат болон албан паспортыг хүчингүй болгов
12 сарын 19, 2020

Дипломат, албан гадаад паспортын ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийг үндэслэн 2016-2019 онд олгосон нийт 230 дипломат болон албан паспортыг хүчингүй болголоо. 


Дээрх хүчингүй болгосон паспортын 34 нь  дипломат, 196 нь албан паспорт байна. Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас 2020 оны долоодугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг юм. Өнгөрсөн хугацаанд 3 удаагийн тушаалаар нийт 7293 паспорт буюу 6333 албан, 960 дипломат паспортыг тус тус хүчингүй болгоод байна.


Хүчингүй болсон паспортын жагсаалтыг дараах холбоосоор үзэх боломжтой.

- Жагсаалт үзэх 1

- Жагсаалт үзэх 2