НӨАТ-ын супер азтан өнөөдөр 50 сая төгрөг хожно
12 сарын 20, 2020

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр /2020.12.20/ болно. Тохирлыг "Боловсрол" суваг телевиз орон даяар шууд дамжуулах юм. Иргэд арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өчигдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой бөгөөд супер азтан 50 сая төгрөг хожих боломжтой.