БНХАУ-аас 26.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай үүргийн нислэгээр татан авчээ
1 сарын 18, 2022

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, Зам, тээврийн хөгжлийн яам болон МИАТ ТӨХК хамтран Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг яаралтай татан авах ажлыг өчигдөр зохион байгуулжээ.

Энэ ажлын хүрээнд,

  • “Их шүүдэргэнэ импорт” ХХК-ийн гемодиализийн шүүлтүүр бүхий 2.4 тонн,
  • “Энхийн шүүдэр” ХХК-ийн дуслын шингэний Non PVC уут, таг, хүзүү, хаяг шошгын материал бүхий 7.5 тонн,
  • “Нахиа импекс” ХХК-ийн нэг удаагийн амны хаалтын түүхий эд бүхий 1 тонн,
  • “Еврофарм” ХХК-ийн 175,000 ширхэг дуслын систем бүхий 3.9 тонн,
  • “Ашид Гэргүн” ХХК-ийн тарилгын шингэн савлах гадар уутны рулон бүхий 7.5 тонн, нийт 26.4 тонн ачааг БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр татаж авлаа.

Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр БНСУ-аас нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний түүхий эдийг татан авахаар төлөвлөн ажиллаж байгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.