Хүнсний багцын тусламж үзүүллээ
12 сарын 21, 2020

ӨМӨЗО-ны багшийн их сургуулийн харьяат дунд сургуулийн 97 оны төгсөгчдийн холбоо, “Сайн сэтгэлийн хэлхээ” ТББ болон “Уламжлалт Монгол бөх 9-р холбоо”-оос 4 340 000 төгрөгийн хүнсний багцын тусламжийг хүлээлгэн өглөө.

Дээрх байгууллагууд хамтран Өвөрмонголынхоо иргэдийн дунд “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг өрнүүлэн, 70 өрхийн хүнсний багцыг Улсын Онцгой комисст гардуулж байгаа гэдгээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.