Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 29-нд улсын хэмжээнд 12,828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. 20 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр тохиолдол нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр илэрсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдол ингээд 397 болж байна. Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо нийт 1,195 тохиолдлын 69 хувьд хүрлээ.
Мөн тэрээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингээд улсын хэмжээнд бүртгэгдсэн 1,195 тохиолдлоос 824 хүн буюу 69 хувь нь эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 361 хүн эмчлэгдэж байна.
Үүнээс:
- ХӨСҮТ-д 63,
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт-21
- Яармагийн 300 ортой эмнэлэгт-50
- Цэргийн төв эмнэлэгт-227 хүн эмчилгээ хяналт, тандалтад байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-257
- Хүндэвтэр-96
- Хүнд-6
- Маш хүнд-2 хүн байгаа юм” гэв.