Сайншанд суманд өчигдөр /2023.10.03/ 12 настай хүүхэд сураггүй алга болсон. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулжээ. Өчигдрөөс Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан.
Охиныг одоог хүртэл олоогүй байгаа бөгөөд харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэхийг хүслээ. Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан байна. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227