Амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой осол бүртгэгдээгүй
1 сарын 4, 2021

2021 оны нэгдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага мэдээлэл иржээ.

Эдгээрээс дурдвал ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэн бөгөөд хүний амь нас хохирсон ноцтой осол бүртгэгдээгүй байна. Хүн гэмтсэн осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноос болжээ.

Мөн нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолооч, орон нутагт 31 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.