Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 нэгдүгээр сарын 4-ний өдөр улсын хэмжээнд нийт 11,581 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд халдвар илэрсэн. 22 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 12 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод хамааралтай, бусад голомтуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн анхны, хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна. Мөнххада компанитай холбоотой 17 тохиолдол болсон. Үүнээс 6 нь тус компанийн ажилтан бол 11 нь гэр бүлийн хүмүүс нь байгаа. ХСҮТ-тэй холбоотой халдварын 16 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 5 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,308 болсон бол үүнээс 884 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 413 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 126, хөнгөн 272 байгаа.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр зүрхний хэм алдалт, зүрхний архаг дутагдалтай архаг хууч өвчтэй хүн коронавирусийн халдварт өртөөд ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад нас барлаа. Тухайн өвчтөн 76 настай эрэгтэй хүн байсан" гэв.