Өвөрхангай аймгийн Богд сумын “Өөш хайрхан” гэдэг газар тус сумын харьяат малчин 49 настай, эрэгтэй нэгдүгээр сарын 2-ны 16:30 цагийн орчим Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас Өвөрхангай аймгийн Богд сумын чиглэлд “Истана” загварын суудлын автомашинаар яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар нэгдүгээр сарын 3-ны өдрийн 23.18 цагт хүлээн авсан. Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 14:46 цагт Төгрөг сумын Сайн төгрөг багийн Хонин хайрхан гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын есдүгээр багийн “Задгай”-д дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.01.04/ өдрийн 09:04 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09:08 цагт очиж тус сумын харьяат иргэн 57 настай, эрэгтэйн цогцосыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Очир хотхон”-ы 70 дугаар байрны гуравдугаар орцонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэсэн дуудлагыг өчигдөр шөнө 03:58 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ
Онцгой байдлын алба хаагчид 04:13 цагт очиход 22 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байхад нь хаалгыг нь онгойлгон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.