Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр “Ачтан” эмнэлгийн есөн ажилтнаас халдвар илэрсэн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэлээ. 2021 оны 01 дүгээр сарын 03-нд тус эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь ЭЕРЭГ гарсан хүмүүсээс дахин PCR-ийн шинжилгээ авчээ.
Тус шинжилгээгээр нийт есөн хүн “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан тул тодорхой хугацааны хүрээнд “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдэд дараах сэрэмжлүүлэг, зарыг хүргэж байна. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 15-наас хойш “Ачтан” эмнэлгийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасагт үйлчлүүлсэн иргэд нэн даруй ойролцоох шинжилгээний төвдөө хандаж, “Ковид-19” халдварын шинжилгээ өгөхийг анхаарууллаа.
Холбоотой мэдээ