Хөл хорионы дэглэм суларч байгаатай холбоотой байгууллагууд болон иргэдэд өгөх ЗӨВЛӨГӨӨ
1 сарын 10, 2021
Бүх нийтийн бэлгийн байдлын зэргийг бууруулж байгаатай холбоотойгоор ЭМЯ-наас байгууллагуудад дараах зөвлөмжийг өгч байна. Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдарлын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай. Үүнд:
 
Аж ахуйн нэгж, байгууллагад:
  •  Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  •  Амны хаалттай хүнд үйлчлэх
  •  Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах
  •  1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
  •  Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
  •  1 хүнд 4 м2-аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх
  •  Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах
  •  Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх
  •  Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах
  •  Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
  •  Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
  •  Хурал, уулзалтыг цахимаар хийх
  •  Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  •  Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
  •  Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
  •  Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
  •  Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
  •  14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
Ажилчин, албан хаагчдад:
  • Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх
  •  Гараа сайтар савандаж угаах
  •  Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
  •  Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
  •  Алсын зайнаас мэндчлэх
  •  Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах
  •  Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  •  Бээлий өмсөх
  •  Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  •  Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  •  1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
  •  Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
  •  Шүлсээ ил задгай хаяхгүй байх.