Гэр бүлийн хүчирхийллийн 177 дуудлага бүртгэгджээ
1 сарын 14, 2021

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр нийт 1,913 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Нийт дуудлага мэдээллийн 1,536 нь зөрчлийнх, 21 нь хулгайлах гэмт хэргийн дуудлага байсан бол гэр бүлийн хүчирхийллийн 177, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 122 , гэмт хэргийн шинжтэй 73 дуудлага мэдээлэл байсан байна.

Хоногийн хугацаанд бүртгэгдсэн нийт дуудлага өмнөх өдрийнхөөс 34 дуудлагаар буурсан боловч,

  • гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 37-оор ,
  • оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 22-оор,
  • хулгайлах 5-аар,
  • гэмт хэргийн шинжтэй дуудлага 21-ээр тус тус өссөн байна.

Харин өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 275 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 59 зөрчлийг илрүүлсэн нь өмнөх өдрөөс 4-өөс 45 дуудлагаар буурсан үзүүлэлттэй байна.