А.Амбасэлмаа: Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 10 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн
1 сарын 19, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 18-ны өдөр улсын хэмжээнд 17,646 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 10 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр хүн нь өмнө нь батлагдсан тохиолдлуудынг ойрын хавьтал бөгөөд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан байсан" гэлээ.

Ингэснээр дотоодод гарсан кластер өвчлөлийн тоо нийт 1,035 болоод байна. Түүнчлэн сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо нийт 1,536 болсоноос 995 хүн нь эдгэрсэн юм.

Дотоодын 1,035 халдварыг танилцуулбал /2020.01.19/

  • Улаанбаатар хотод-709 /сүүлийн хоногт 10 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 95 /2021.01.19/

  • ХӨСҮТ-24 
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.