БЗД-ийн II хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3, VII хорооны 38А байрны нэг иргэнээс халдвар илэрсэн тул хөл хорио тогтоолоо
1 сарын 25, 2021

Баянзүрх дүүргийн 2-р хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3 иргэнээс, 7-р хорооны 38А байрны нэг иргэнээс Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тухайн байрнуудыг хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна. Иргэн та ОНЦ шаардлагагүй бол гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.