COVID-19-ийн тохиолдол батлагдсан тул "Саруул тэнгэр 2" хотхоны 103 дугаар байрны II орцыг хамгаалалтад авлаа
1 сарын 26, 2021

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "Саруул тэнгэр 2" хотхоны 103 дугаар байрны II орцны оршин суугчаас коронавирусийн халдвар илэрчээ. Иймд тухайн орцонд өнөөдрийн 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалтад авлаа. Дүүргийн Онцгой комиссоос тухайн орцны иргэдийг PCR шинжилгээнд яаралтай хамруулахаар ажиллаж байна.