Импортын барааны хэт их нийлүүлэлтээс дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах журмыг баталлаа
1 сарын 27, 2021

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын "Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам"-ыг баталлаа.

Журам нь импортын тухайн барааны хэт их нийлүүлэлтээс дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учирсан, учруулах эрсдэл бий болсон эсэхийг хянан магадлах, дүгнэлт гаргах, хамгаалалтын арга хэмжээ авах, арга хэмжээг сунгах, дахин хэрэглэх, хэрэгжилтэд хяналт тавих талуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох юм.