Гэр нь шатаж хоёр настай хүүхэд энджээ
2 сарын 4, 2021

Ахуйн гал түймрийн улмаас хоёр настай охин эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Өчигдөр 11:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багийн “Чандагтай” гэдэг газарт оршин суух малчин Ш-ийн 5 ханатай гэр болон суудлын автомашин шатсан тухай мэдээлэл Онцгой байдлын газарт очсон байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид, Уянга сумын Засаг даргаар ахлуулсан иргэд очиж 5 ханатай гэр, “Приус-20” загварын суудлын автомашин шатсан шалтгаан нөхцөлийг тогтоон ажилласан бөгөөд гал түймэрт 2 настай охин өртөж нас барсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.