Улсын онцгой комисс (УОК) өнөөдөр (2021.02.20) 14.00 цагт гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлаар хуралдана. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, "Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Иймд иргэдээс гуравхан дүрмийг шаардана. Энэ нь зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх. ААН, төр илүү үүрэг хүлээнэ. Эдийн засгаа суллаж чөлөөлж байгаа учраас үзвэр үйлчилгээ, үйлдвэрийн газруудыг нээнэ.
УОК-ын уралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцээд, дагаж мөрдөх түр журмыг тодорхой танилцуулна. Энэ журам нь олон нийтэд гэхээсээ илүү ААН-үүдэд гарын авлага болно. Ямар ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг УОК-ын дарга 16:00 цагийн орчимд олон нийтэд танилцуулна" гэсэн юм. Хөл хорио сулруулсан үеэр PCR шинжилгээний бичиг шаардахгүй аж.