Гуравдугаар сарын 1-н хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л орон нутаг руу явуулна
2 сарын 20, 2021

2021 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл иргэдийг нийслэлээс орон нутаг руу явуулахгүй болохыг УОК-оос өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан "УОК-ын гаргаж буй шийдвэрүүд холбогдох байгууллагуудын уялдаа холбоо харьцангуй ойлголцол болон гүйцэтгэл нэг явж байгаа гэж ойлгож байгаа. Өмнө нь хөдөө орон нутаг руу явж чадаагүй байсан иргэд PCR шинжилгээ өгөөд явсан. 

Онцгой тохиолдолд буюу ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээг өгүүлээд, маршрутын дагуу хяналт тавьж  явуулах ажил зохицуулагдаж байгаа. Хяналтгүйгээр орон нутаг явна гэсэн ойлголт байхгүй" гэв. Харин ногоон бус буюу хөдөө орон нутаг дотроо зорчих хөдөлгөөнийг тухайн орон нутгийн удирдлагууд өөрсдөө зохицуулах юм байна. Автотээврийн үндэсний төвөөс хоёрдугаар сарын 23-наас хот хоорондын хөдөлгөөнийг нээхэд бэлэн болсон тухай мэдээлж байсан ч УОК-оос гуравдугаар сарын 1-нийг хүртэл хязгаарлаж буйг мэдэгдэж байна.