ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр шинээр илэрсэн тохиолдлуудыг дүүрэг бүрээр танилцуулав.
Тэрбээр "Өнөөдөр шинээр илэрсэн тохиолдлуудыг дүүргээр нь танилцуулбал,
- Баянгол дүүрэгт-3
- Баянзүрх дүүрэгт-10
- Сүхбаатар дүүрэгт-2
- Сонгинохайрхан дүүрэгт-6
- Хан-Уул дүүрэгт-9
- Чингэлтэй дүүрэгт-2 тохиолдол тус тусдаа бүртгэгдсэн.
Түүнээс гадна "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 6, 12 дугаар хороонд шинээр тохиолдол илэрсэн байна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийтдээ 131 тохиолдол илэрсэн. Үүнээс 59 тохиолдол нь анхны шинжилгээгээр илэрсэн бол ойрын хавьтлынх нь 72 хүн халдвар авсан нь батлагдсан.
Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 1,914 болсон. Шинээр гарсан голомтуудын тоо 30 гаруй болсон бөгөөд хавьтлуудын тоо ч нэмэгдсэн байна.
Иймд халдвар тархах эрсдэл өндөр гэдгийг иргэд санаж, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мөрдөхийг анхааруулж байна.
Цар тахал үргэлжилсээр байхад манай иргэд маш хянамгай байхад онцгой анхаарах шаардлагатайг дахин сануулья" гэсэн юм.