Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна
7 сарын 6, 2021

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба гаригт Дорноговь аймагт ажилласан. Тэрээр энэ үеэр Замын-Үүд боомтод ажиллаж зарим үүрэг, чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өчигдөр хийж Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.

Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр Замын-Үүд боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлах бололтой.