Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг анхаарууллаа
3 сарын 1, 2021

2021 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс     зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргүүлэх хэлбэрээр 4
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгджээ.

Хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 113  зөрчил илрүүлсний 73 нь нийслэлд, 40 нь орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зөрчлүүд нэмэгдсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгуууллагаас анхаарууллаа.