Нийслэлд хэсэгчлэн хөл хорио тогтоосон байршлууд
3 сарын 8, 2021

Коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдсээр байна. Өнгөрсөн 24 цагт л гэхэд шинээр 67 хүнээс COVID-19-ийн халдвар батлагдсанаас нэг нь Архангай аймаг, 4 нь Төв аймагт хамаарч байна. Архангай аймгийн иргэнийг нийслэлд буцаан авчирсан тул Улаанбаатар хотод бүртгэжээ. Ийнхүү Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 2,374 болоод байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дараах 7 байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байр
  • Хан-Уул дүүргийн "Рапид" хорооллын 7 дугаар байрны 1 дүгээр орц
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны 481 дүгээр байр
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны "Буянт-Ухаа 2" хорооллын 1042 хотхон 
  • Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 119 дүгээр байрны 2 дугаар орц
  • Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 42 дугаар байрны 2 дугаар орц
  • Баянгол дүүргийн 25 дугаар хорооны "Голден парк 2" хотхоны 301 дүгээр байр
  • Чингэлтэй дүүргийн 17 дугаар байрны 3 дугаар орц багтаж байна.