Нийслэлийн Ардчилсан намаас Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулан “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыгцуглаан зохион байгуулав. Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Бид тавдугаар сарын 25-д Сүхбаатарын талбайд Путиний гар хөл болсон хүмүүсийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг хийнэ. Энэ үеэр цагдаагийн дарга нарыг огцруулсан байх шаардлагынхаа хариуг авна. Цагдаа, прокурорууд Х.Баттулгын Оросын Путиныг дэмжсэн үйлдлийг өөгшүүлж байна. Монголыг Оросын, Путиний дагуул улс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Дагуул улс байхын аюулыг бид үзсэн ард түмэн. Х.Баттулга Монголыг Оросын дагуул улс болгох хүсэлт тавьж байсан. Тэр ардчиллын үзэл санаанаас урвасан" гэлээ.
Холбоотой мэдээ