Сүхбаатар дүүргийн 12-15 дугаар хороонд Европын холбооны санхүүжилттэй Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй коронавируст халдварын сөрөг нөлөөллийг бууруулах “Хамтдаа даван туулъя” төсөл хэрэгжиж байгаа. Өнөөдөр уг төслийн багийн ажлын хэсгийн уулзалт болж, хамтрагч талуудын хийж буй үйл ажиллагааны ажлын явцын мэдээллийг сонсон төсөлд хамрагдахаар сонгогдсон 250 өрхийн жагсаалтыг батлав.
Мөн “Хамтдаа даван туулъя” төслийн хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөнд орон нутгийн байгууллагууд хэрхэн хамтран оролцох чиг үүргийн талаар талууд харилцан санал солилцлоо. Энэхүү төслийн 2 шатанд эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чигэлээр жингийн алдагдалтай хүүхдүүдэд нэмэлт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлж, суурь өвчлөлийг эмчлэн эрүүлжүүлжүүлэхээс гадна зуны чийрэгжүүлэлтэд хамруулах юм.
Түүнчлэн дээрх хороодын 20 өрхийг сонгон стандартын шаардлага хангасан био ариун цэврийн байгууламжтай болгоно. Уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч, Ажлын хэсгийн ахлагч М.Алтангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа болон бусад гишүүд оролцлоо.