Жил бүрийн 5 дугаар сарын 15-нд уламжлал болгон зохион байгуулагддаг "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэ хүрээнд хүүхдүүдийн ар гэрээс эцэг, эх гэр бүлийн гишүүдийг урьж хүүхдүүдийнх нь сурч амьдарч байгаа орчин нөхцөл, төлөвшиж хөгжиж авьяас чадвараа нээж байгаа сургалтын орчин, мэргэжлийн нийгмийн ажил сэтгэлзүйн үйлчилгээ, төрөөс хамгаалал шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүддээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээг танилцууллаа. Мөн эцэг эх гэр бүл, хүүхдийн чиглэлээр шинээр гарсан хууль болон тэдний үүрэг хариуцлагын талаар сургалт явууллаа.
Өдөрлөгт урилгаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн цагдаагийн хошууч Б.Цогбаяр болон, Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх тасгийн Цагдаагийн Ахмад Г.Мөнхзул, Дэслэгч С.Билгүүн нар оролцож эцэг эхчүүдэд хууль зүйн мэдээлэл хүргэлээ.
Мөн энэ өдөр БЗД-ийн 8-р хорооны хэсгийн ахлагч нараар уламжлан хорооны мэргэжил эзэмших сонирхолтой залууст мэргэжлийн сургалтуудаа сурталчлах үйл ажиллагааг Залуучуудын төвөөс зохион байгууллаа гэж Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдээллээ.