Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн 06:00 цагаас эхлэн нийслэлийг хотыг гамшгийн үеийн гуравдугаар түвшин буюу Улбар шар түвшинд шилжүүллээ. Ингэснээр гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл доорх салбарын үйл ажиллагааг хязгаарлана.
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Баар, /диско, караоке/
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
- Сургалтын төв /Танхимын болон үйлдвэрлэлийн 10-аас дээш хүнтэй сургалт/
- Соёл урлаг
- Үзвэр үйлчилгээ /Нийт суудлын тооны 30 хувиас их/
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
- Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
- Дэн буудал
- Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /Дотоод орчин 10-аас дээш хүнтэй/
Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Гэхдээ иргэд бичиг баримтын дагуух байнгын оршин суух хаягтаа буцахыг зөвшөөрөх юм. Түүнчлэн дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг 07:00-22:00 цаг байхаар тогтоож, 23:00-06:00 цагт иргэн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм.