Эхнэр, нөхөр хоёр гэртээ угаартан нас барсан байна
1 сарын 20, 2023

 Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдрах 50 гаруй насны эхнэр, нөхөр энэ сарын 12-нд угаартаж нас баржээ.

Хэргийн талаар тодруулахад нөхцөл байдлыг тогтоохоор шүүх шинжилгээний алба ажиллаж байгаа бөгөөд 30 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарах аж.

   Өнгөрсөн оны байдлаар угаарын хийд хордож, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон 457 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 26 нь угаартаж амиа алджээ.