Вакцинжуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл өглөө. "Гуравдугаар сарын 19-ний байдлаар нийслэлд 43 цэг, 104 баг ажиллаж, нийт 17,656 хүнийг дархлаажуулсан. Мөн Өмнөговь аймгийн 9 суманд 1,148 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингээд улсын хэмжээнд нийт 189,969 хүнийг дархлаажуулаад байна.
Иргэдэд халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, булчингаар өвдөх зэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн. Дархлаажуулалтад өдөрт ойролцоогоор 15-20 мянган хүнийг хамруулж байгаа. Ази номхон далайн бүс нутгийн орнуудад вакцинжуулалт хийгдсэн байдлаас гуравдугаар сарын 17-ны өдрөөр харахад манай улс гуравдугаар байранд буюу 4.21 хувийн үзүүлэлттэй байна. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 75 мянган хүн тун АстраЗенека вакцин дууссан. Мөн Солонгос улсад үйлдвэрлэсэн 7,200 хүн тун АстраЗенека вакцин бас дууссан. Синофармын вакцины 150 мянган хүн тунгаас 107,769 хүн тун одоогоор хийгдээд байна. 189,969 хүн тунг бид ашигласан.
Синофарм вакцины 42,231 хүн тунг ашиглаад байна. Үүнийг 43 цэгт тараасан. ХӨСҮТ-ийн нөөцөд давтан тунд зориулагдсан вакцин байна. Синофармын давтан тунг дөрөвдүгээр сарын 15-наас, АстраЗенекаг дөрөвдүгээр сарын 23-наас хийж эхэлнэ" гэлээ.