Баянгол дүүргийн 25 дугаар хорооны "Голден парк", "Цоглог", "Түвшин өргөө" хотхоны иргэдийг өнөөдөр тандалтын шинжилгээнд хамруулна гэдгийг тус дүүргийн шуурхай штабаас мэдээллээ. Өнөөдрийн 11:00 цагаас эхлэх КОВИД-19 халдварын тандалт илрүүлгийн шинжилгээнд
- Голден парк хотхоны 101-108
- Цоглог хотхоны 201-203 байр
- Түвшин өргөө хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг хамруулах юм байна.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг, өрх бүрт хүрч ажиллах тул оршин суугчид олон нийтийн газраар зорчихгүй, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэн хамтарч ажиллахыг дүүргийн онцгой комиссоос уриалжээ. Мөн БГД-ийн 25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй аж.