Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалжээ. 2020-2021 оны хичээлийн жилийн бүтэц ёсоор сурагчид энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-нд амрах ёстой байв. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар сурагчдын улирлын амралтыг цуцалж, нийслэлд теле болон цахим хичээлийг, орон нутагт танхимын сургалтыг үргэлжлүүлэн оруулахаар боллоо.
Энэ талаар БШУЯ-наас тодруулахад "Сурагчдад хичээлийн хоцрогдол их байгаа учир гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хичээллэж өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.v