"Таван толгой түлш компани"-иас "Хүйтний эрч олон жилийн дунджаас өндөр байсан тачигнасан их хүйтнийг хамтдаа давсан Нийслэлийн 6 дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүддээ ЗГ-ын 2020 оны 12 сарын 02-ны өдрийн 200 тоот тогтоолын дагуу 2 үе шаттай хямдруулсан САЙН ТҮЛШ нийлүүлсэн билээ. 4 сарын 1-нээс эхлэн Сайжруулсан шахмал түлшийг үндсэн үнээр борлуулж эхлэх шийдвэр гарсныг сонордуулья. Мөн шахмал түлшний үйлдвэрлэлд цавуу, барьцалдуулагч, уут шуудай гээд нийлүүлэлтийн хэрэгцээ гардаг. Хил гаалийн асуудлаас болоод хангамж тасалдах, хомсдох үе гардаг ч "Таван толгой түлш компани" өвлийг өнтэй давахад бүх нөөц бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн билээ. Чухам тиймээс барьцалдуулагч болон бусад зүйлсийг дотоодоосоо хангах саналыг дэвшүүлэн, Худалдаа Аж Үйлдвэрийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад нэг сарын нүүрийг үзэж байна. Түгээлтэн дээр бага зэргийн асуудал үүсч байгаа бол үүнтэй холбоотой гэдгийг та бүхэнд уламжилж байна." гэжээ.
Холбоотой мэдээ