ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ САЛБАРУУД
4 сарын 2, 2021

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ САЛБАРУУД

  • Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,
  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,
  • Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх (Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх),
  • "Нарантуул", "Хархорин", "Барс", "Хүчит шонхор", "Нарантуул-2" зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах (Амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах),
  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

ТОДОРХОЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЧИГЛЭЛҮҮД
 

  • Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх,
  • 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах,
  • Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхжүүлэх,
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах,
  • Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах,
  • Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах,

ТАНДАЛТ СУДАЛГАА, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

  • Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх,
  • Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц (Эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг) хүргэх,
  • Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих,
  • Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах,
  • Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах,
  • Тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах,
  • Дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг (Эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид) дархлаажуулах,
  • Долдугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.