Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд халдвар илэрчээ
4 сарын 2, 2021

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол илэрчээ. Иймд УОК-ын Шуурхай штабаас зөвлөсний дагуу нислэл дэх Захиргааны хэргийн анхаэн шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид халдвар хамгааллын дэглэм сахиж, шинжилгээнд хамрагдах, биеийн байдлыг тандах болон ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай болсон тул ирэх долоо хоногийн Даваагаас Пүрэв гараг хүртэл буюу дөрөвдүгээр сарын 5-8-ны хооронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсон тухайгаа мэдэгдлээ.

Дөрөвдүгээр сарын 8-наас хойш 16 хоногийн хугацаанд албан хаагчдыг 30 хүртэлх хувиар ажлын байранд нь ажиллуулж, цахимаар ажлаа гүйцэтгэхээр болжээ.