Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 22 лабораторид 17,537 шинжилгээ хийхэд шинээр коронавирусийн 271 тохиолдол батлагдсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 9,898 боллоо.
Шинэ батлагдсан тохиолдлуудын 232 нь Улаанбаатарт батлагдаж, нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 7,889 болсон бол 39 нь орон нутагт бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн дэд дахирал Ж.Байгалмаа танилцуулав. “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар өвчилсөн 54 настай эрэгтэй нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын шалтгаант нас баралт 11 бүртгэгджээ. Монгол Улсад коронавирусийн халдвартай үедээ нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 15 болоод байна. Үүнээс 11-ийг нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа бол 4 нь халдвар авсан ч архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол юм.
Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,718
- Хүндэвтэр-226
- Хүнд-36
- Маш хүнд-7 хүн байгаа юм.