5 ханатай гэр шатаж нэг иргэн нас баржээ
2 сарын 10, 2023

5 ханатай гэр шатаж галд нэг иргэн өртөж нас баржээ. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт Зүрх-Уул гэдэг газар гэр шатаж  байна гэх дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 04:10 цагт хүлээн авчаа.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг тухайн газар очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Э /43 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өртөж нас барсан байжээ. Тухайн цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.