Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 99 байранд 3,794 иргэн байна
4 сарын 6, 2021

Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 99 тусгаарлан ажиглах байранд нийт 3,794 иргэн байна. Үүнээс нийслэлд 25 тусгаарлан ажиглах байранд 2,382 иргэн, орон нутагт 66 тусгаарлан ажиглах байранд 1,412 иргэн байгаа юм. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 314 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.