Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:28 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, ИБИС, Новотел, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Дөрөвдүгээр сард хийгдэх үлдсэн тусгай үүргийн нислэгийн хуваарь:
- Дөрөвдүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
- Дөрөвдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Дөрөвдүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
- Дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.