Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас 4 дүгээр сарын 10-наас 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Энэ хугацаанд Үндэсний аудитын газар болон аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрууд Төсвийн тухай хуульд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитыг цахимаар хийж байна.
Мөн улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн болон Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүн, Дархан-Сэлэнгийн бүсэд Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудитыг цахимаар гүйцэтгэж , хөл хорионы үед үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байгаа аж.