Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,963 хүнээс коронавирусийн халдварын шинжилгээ авахад 1,340 хүнээс өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 21,995 болсон байна. Мөн хугацаанд 427 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 11,877 болжээ. Энэ хугацаанд коронавирус халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 44 болсон. 44 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан. 51 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэьвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Мөн дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдсан нэг иргэн нас барсан.
Сүүлийн 24 цагт батлагдсан 1,340 тохиолдлын 1,339 нь дотоодын халдвар бол нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Үүнээс:
- Улаанбаатарт 1,220
- Орон нутагт 119 бүртгтгэгджээ.