Вакцинжуулалтын цэгүүдэд өөрчлөлт оруулжээ.
Энэ нь вакцины цэг болгон ашиглаж буй байгууллагуудын нөхцөл байдлаас шалтгаалсан байна.
Өнөөдөр нийслэлийн 114 цэгт 1,789 эмч эмнэлгийн ажилчид 58,000 гаруй хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгааг ЭМЯ мэдээлсэн. Эдгээр иргэдэд холбогдон тухайд бүрд нь мэдээлэл өгч байгаа тул хуваариараа очиж вакциндаа хамрагдахыг иргэдэд анхааруулж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр дөрөвдүгээр сарын 12, 13, 14, 24-нд Vero Cell вакцины давтан тунгаа хийлгэх хүмүүс вакцинаа хийлгэх юм. Мөн 55-аас дээш насны иргэдэд эхний тунг хийнэ.
Вакцинжуулалтын цэгүүдийн шинэчлэгдсэн байршил: